УИХ-ын гишүүн П.Анужин тус ангийн “Эмэгтэйчүүдийн орон тооны бус зөвлөл”-ийн үйл ажиллагаатай танилцав.

Аймгийн хэмжээнд “Эмэгтэйчүүдийн орон тооны бус зөвлөл”-ийн үйл ажиллагааг сурталчилан аймгийн “Эмэгтэйчүүдийн холбоо”-той хамтран УИХ-ын гишүүн П.Анужинг урьж зөвлөлийн үйл ажиллагаатай танилцуулан цаашид ШШГГТ-д алба хаагчдын нийгмийн баталгааны талаар тулгамдаж буй асуудлыг дэвшүүлэн танилцуулж, харилцан санал бодлоо хуваалцсан. Уг арга хэмжээнд ШШГЕГ-ын “Эмэгтэйчүүдийн зөвлөл”-ийн дарга, хошууч Б.Шугархүү хүрэлцэн ирж оролцсон.Уг үйл ажиллагааг зохион байгуулснаар байгууллагын эмэгтэй алба хаагчдын нийгмийн оролцоог нэмэгдүүлэх тэгш байдлыг хангах, тэдэнд тулгамдаж асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэх дуу хоолойг хүргэсэн үр дүнтэй арга хэмжээ болсон.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button