Ахмадуудаа хүндэтгэл үзүүллээ.

Олон улсын ахмадын баярын өдрийг тохиолдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-425 дугаар нээлттэй хорих ангийн дарга, хошууч Э.Тамир болон ангийн даргын зөвлөлийн гишүүд 2019 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр ахмад настнуудаа хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүлэн нийт хүрэлцэн ирсэн ахмадуудад хандан ахмадын баярын мэндчилгээ дэвшүүлж, эрүүл энх, урт удаан наслахыг хүсэн ерөөлөө.  Тус ангид ажиллаж байгаад өндөр настны тэтгэвэрт гарсан 42  ахмад настныг ШШГЕГ-ын харьяа “Төр хурх” амралтын газарт газарт 3 хоног амраасан. Арга хэмжээний хүрээнд “Ахмад азтан-2019” гэсэн азын сугалаа зохион явуулж бэлэн мөнгөөр 2 азтан 20,0 мян.төгрөг, гар урлалын бүтээгдэхүүн даалингаар 3 азтан  150,0 мян.төгрөг, супер азтан нэг толгой эр хонийг олгож тэмцээнийг  зохион байгуулан ажиллаа.

DSC_886471784302_502867360546463_7530330219790467072_n DSC_8864 DSC_8818 DSC_8882 DSC_8885