Онцгой байдлын ерөнхий газраас болон Аймгийн Засаг Даргын Тамгын газраас зарим алба хаагчдыг шагнаж урамшуулав.

         Аймгийн Засаг даргын Монгол Улсын шадар сайдтай байгуулсан үр дүнгийн гэрээний дагуу “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг зохион байгуулах аймаг орон нутгийн гамшгаас хамгаалах чадавхийг дээшлүүлэх, гамшигийн эрсдэл эмзэг байдлыг буруулах ажилд идэвх санаачлага гарган ажилласан тус ангийг болон зарим алба хаагчдыг Онцгой байдлын ерөнхий газрын даргын”Баярын бичиг”-ээр тус ангийн төлөөлөгч, ахмад Б.Даваацэрэнг, Удирдах ажилтнуудын дунд зохион байгуулагдсан бие бялдарын болон гамшигийн сургалтын сорилтод багаараа “Тэргүүн байр” эзэлсэн тус ангийн харуул хамгаалалт гүйцэтгэх ажил эрхэлсэн дэд дарга, хошууч Г.Энхтүвшин нарыг шагнаж урамшуулав.

  73533032_1179441668912129_1718794604179881984_n 72695424_514796899104888_7988332990931402752_n  72645172_680698609107122_8910793658605764608_n