Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын “Говийн бүсийн аварга шалгаруулах спортын 5 төрөлт тэмцээн”-ийг амжилттай зохион байгуулав.

        Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Б/188 дугаар тушаалаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа говийн бүсийн хорих анги, шийдвэр гүйцэтгэх газрын алба хаагчдын дунд спортын таван төрөлт “Говийн бүсийн аварга шалгаруулах тэмцээн” -ийг Говьсүмбэр аймагт 2019 оны 11 дүгээр сарын 14-16-ныөдрүүдэд Говьсүмбэр аймагт амжилттай зохион байгуулан ажилаллаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа говийн бүсийн хорих анги, шийдвэр гүйцэтгэх газрын алба хаагчдын дунд спортын таван төрөлт “Говийн бүсийн аварга шалгаруулах тэмцээн”-ий нээлтийн үйл ажиллагаанд Говьсүмбэр аймаг дахь ШШГГ-425 дугаар нээлттэй хорих ангийн дарга, хошууч Э.Тамирт тус ангийн харуул хамгаалалт, гүйцэтгэх ажил эрхэлсэн дэд дарга, хошууч Г.Энхтүвшин тамирчдыг бэлэн жагсааж илтгэлийг өгч ангийн дарга, хошууч Э.Тамир илтгэлийг хүлээн авч нийт тамирчиддад мэндчилэн тэмцээний албан ёсоор нээж нийт тамирчидадаа спортын өндөр амжилтыг хүсэж төрийн дуулал эгшилэн Төрийн далбааг мандуулав. Мөн нээлтийн үйл ажиллагаанд Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батсуурь, аймгийн Онцгой байдлын дарга, хурандаа Ж.Дамдинсүрэн нар оролцож тэмцээнд амжилт хүсэж баяр хүргэв. Мөн тэмцээний нээлтийн үеэр нийт тамирчид “Тамирчны тангараг”, шүүгчид “Шүүгчийн тангараг” тус тус өргөв.

      Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа говийн бүсийн хорих анги, шийдвэр гүйцэтгэх газрын алба хаагчдын дунд спортын таван төрөлт “Говийн бүсийн аварга шалгаруулах тэмцээн”-д нийт тамирчид сагсан бөмбөг, гар бөмбөг, олс таталт, шатар, ширээний теннис гэсэн спортын таван төрлөөр өрсөлдөж үүнээс:

          Сагсан бөмбөг: Эрэгтэй төрөлд Дорноговь аймаг дахь ШШГГазрын баг тамирчид тэргүүн байр,

      Эмэгтэй төрөлд Говьсүмбэр аймаг дахь ШШГГазар-425 дугаар нээлттэй хорих ангийн баг тамирчид тэргүүн байр,

          Гар бөмбөг: Эрэгтэй төрөлд Дорноговь аймаг дахь ШШГГазрын баг тамирчид тэргүүн байр,

          Эмэгтэй төрөлд Төв аймаг дахь ШШГГазрын баг тамирчид тэргүүн байр,

         Олс таталт: Дорноговь аймаг дахь ШШГГазрын баг тамирчид тэргүүн байр,

       Шатарт: Эрэгтэй төрөлд Дорноговь аймаг дахь ШШГГазрын тамирчин ерөнхий жижүүр ахмад Ч.Энхбаяр тэргүүн байр, Говьсүмбэр аймаг дахь ШШГГазар-425 дугаар нээлттэй хорих ангийн тамирчин төлөөлөгч, ахмад Б.Даваацэрэн дэд байр

       Эмэгтэй төрөлд Өмнөговь аймаг дахь ШШГГазрын тамирчин ахлах нягтлан бодогч А.Баяртогтох тэргүүн байр, Төв аймаг дахь ШШГГазрын тамирчин ахлах нягтлан бодогч, ахлах дэслэгч Б.Булганцэцэг дэд байр

Ширээний теннис: Эрэгтэй төрөлд Өмнөговь аймаг дахь ШШГГазрын тамирчин хуяглан хүргэлтийн офицер дэслэгч Н.Алтангэрэл тэргүүн байр,Төв аймаг дахь ШШГГазрын тамирчин шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Д.Батсайхан дэд байр

        Эмэгтэй төрөлд Дорноговь аймаг дахь ШШГГазрын тамирчин ярав, ахлах ахлагч Ч.Эрдэнэчимэг тэргүүн байр, Говьсүмбэр аймаг дахь ШШГГазар-425 дугаар нээлттэй хорих ангийн тамирчин архив, бичиг хэргийн эрхлэгч, дэд ахлагч Б.Оюунжаргал дэд байр тус тус эзлэв.

       Мөн сагсан бөмбагийн шилдэг эмэгтэй тоглогчоор Говьсүмбэр аймаг дахь ШШГГ-425 дугаар нээлттэй хорих ангийн нийгмийн ажилтан, дэслэгч Г.Баярцэцэг, эрэгтэй шилдэг тоглогчоор Төв аймаг дахь ШШГГ-ын ээлжийн дарга, дэслэгч н.Бямба-Очир, гэр бөмбөгийн шилдэг эмэгтэй тоглогчоор Говьсүмбэр аймаг дахь ШШГГ-425 дугаар нээлттэй хорих ангийн сувилагч, ахлах ахлагч Н.Оюун-Эрдэнэ, эрэгтэй шилдэг тоглогчоор Дорноговь аймаг дахь ШШГГ-ын эмч, дэслэгч Г.Өлзий-Очир нар шалгарч багийн нэгдсэн дүнгээр Дорноговь аймаг дахь ШШГГазрын баг тамирчид тэргүүн байр эзэлж цом, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдсан.

DSC_9624DSC_9662DSC_9665 DSC_9653DSC_9668DSC_9696

DSC_9716DSC_9748DSC_9733

DSC_9796  DSC_9800 DSC_9917

DSC_9862DSC_9966 DSC_9956

DSC_9932DSC_9982DSC_9991

                     DSC_9842DSC_9837DSC_9834