Зарим алба хаагчдыг шагнаж урамшуулав.

   Бүгд Найрамдах Улс тунхагласны өдрийг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа үр бүтээл, идэвх зүтгэл гарган ажиллаж буй тус ангийн зарим алба хаагчдад цэргийн ээлжит цол, шагнал гардуулах баярын үйл ажиллагаа /2019.11.25/ боллоо. Шагналыг ШШГГ-425 дугаар нээлттэй хорих ангийн дарга, хошууч Э.Тамир болон Харуул хамгаалалт гүйцэтгэх ажил эрхэлсэн дэд дарга, хошууч Г.Энхтүвшин гардуулан өгөв.

78047026_592842638124347_4475392850560811008_n78470224_499353737336922_5996250708628733952_n78468089_2522903554654034_3992109103051702272_n (1)

                                          76727064_435281180716351_5306616700492316672_n (1)77026061_515027009085677_3843558373400248320_n

          Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тэргүүний ажилтан” тэмдгээр Цагдан хорих байрны дарга, ахмад Т.Мөнхбаатар, “Хүндэт жуух” бичгээр а/д Л.Одмаа,          а/а Н.Оюун-Эрдэнэ, а/а Г.Тайван, а/а Д.Тогтохбаяр, а/а Ч.Түмэнбаяр, а/а Д.Гантуяа,  “Хошууч” цол сэргээхээр нийгмийн ахлах ажилтан, ахмад Б.Баярсайхан “Ахлагч” цолоор сувилагч, дэд ахлагч Ц.Мөнхтуул нарын алба хаагч шагнагдав.  Мөн ШШГЕГ-ын даргын тушаалаар “Хүндэт ажилтан” тэмдгээр ахлах нягтлан бодогч, дэд хурандаа Ё.Баярмагнай, “Хүндэт тэмдэг”-ээр хүний тоо бүртгэлийн туслах, ахлах ахлагч Г.Бямбацогт, “Албаны төлөө-III”зэргийн тэмдгээр хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч Ц.Хашбаатар, “Баярын бичиг”-ээр д/ч Н.Отгончулуун, д/ч Г.Ариунсайхан, д/а С.Отгонжаргал нарын нийт  13 алба хаагчийг тус тус шагнаж урамшууллаа. Шагнал гардуулах баярын үйл ажилагааны дараа ангийн дарга, хошууч Э.Тамир шагнагдсан нийт алба хаагчдад баяр хүргэж, ажлын амжилт хүслээ.