Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжийн дагуу хийсэн ажлын талаар

Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар – 425 дугаар нээлттэй хорих анги нь 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийнКоронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүлээн авч холбогдох албан хаагчдад уншиж танилцуулан төлөвлөгөө гарган батлуулж дараах ажлуудыг хийж гүйцэтггэж байна. Үүнд:

  1. Байгууллагын хүрээнд хорих ангийн захиргааны байр, төв болон гадна шалган нэвтрүүлэх байр, гал тогоо, эргэлт уулзалтын байр, гадна талбай, хорих ангийн хоригдлын амьдралын бүс болох 1, 2 давхарын коридор, өрөөнүүд, 1,2 давхрын 00-н өрөө, хоригдлын номын сан, сургалтын өрөө, цайны өрөө, эмнэлэг өргөтгөлийн хэсэг, гал тогоо, хоолны заал, спорт заал, гадна талбай, гадаа 00 зэрэг обьектуудад болон алба хаагчдийн орон сууц зэрэгт их цэвэрлэгээ хийлгэн клорсептын 0.06%-ийн уусмалаар ариутгал хадваргүйтгэл хийлээ.
  2. Алба хаагч болон хоригдол нарт нэг удаагийн амны хаалтыг олгож, гарын үсэг зуруулан ажиллаж байна.
  3. Гадна шалган нэвтрүүлэх байранд сувилагч байрлан ажиллаж, ангийн байрлал руу нэвтрэх алба хаагч болон эргэлт уулзалтаар ирж байгаа иргэдийг амны хаалт зүүлгэн, зайнаас мэдрэгч халуун хэмжигчээр халууныг хэмжин 37.5-аас дээш температурын халуунтай иргэдэд бусдын эрүүл мэндэд эрсдэл үүсэхээс сэргийлж байгаа болохыг ойлгомжтойгоор тайлбарлан нэвтрүүлэхгүй буцааж байна. Мөн гарыг санитолоор ариутгуулж, нэвтрэх хэсэгт клорсептийн 0,3%-ийн ариутгалын уусмалаар чийглэсэн эсгий байрлуулж гутлын улыг арчуулан оруулж байна.
  4. Ангийн нийт обьект, алба хаагчдын орон сууцанд томуу болон амьсгалын замын халдварт өвчин, Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж, санамж, танилцуулгыг байршуулсан.
  5. Амбулатороор нийт 23 хоригдолд үзлэг хийж, гуурсан хоолойн архаг үрэвсэл оношоор эмийн эмчилгээ хийлгэж байгаа 21 хоригдолд зөвлөгөө өгч, амны хаалт хэрэглүүлж байна.
  6. Нийт хоригдол, хоригдогч нарт өдөр бүр халуун аарц олгогдож, хяналтыг ангийн эргүүл, ээлжийн бүрэлдэхүүн, сувилагч нар тавьж байна.
  7. Ээлжинд гарч буй алба хаагчдад амны хаалтыг олгон, ээлжинд гарах үед амин үзүүлэлт, биеийн халууныг үзэж гарыг санитолоор ариутгуулж тэмдэглэлд тусган ажиллаж байна.IMG_20200129_141421 IMG_20200129_141532 IMG_20200129_141533 IMG_20200129_141724 IMG_20200129_141758 IMG_20200129_141801 IMG_20200129_142114 IMG_20200129_142621 IMG_20200129_142622 IMG_20200129_142630 IMG_20200129_144553 IMG_20200129_144555 IMG_20200129_144556 IMG_20200129_144557 IMG_20200129_144601 IMG_20200129_145005 IMG_20200129_145006 received_174813743926720 received_184083446130029 received_196699178120196 received_243568493297240 received_260595431580564 received_975892789478179 received_1047238962316508 received_2265966693708778