Алба хаагчдадаа эрүүл мэндийн нарийвчилсан урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулан ажиллалаа.

Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэмжээнд 2020 оныг “ШШГБ-ын хүний нөөцийн мэргэшсэн, тогтвортой хөгжлийг хангах, алба хаагчийн нийгмийн баталгааг сайжруулах” жил болгон зарласан үүнтэй холбогдуулан Говьсүмбэр аймаг дахь ШШГГ-425 дугаар нээлттэй хорих анги 2020 оныг “Алба хаагчдын нийгмийн баталгааг хангах, эрүүл мэндийг хамгаалах, ёс зүйтэй, эвсэг, тогтвор суурьшилтай хамт олныг бүрдүүлэх” зорилтыг дэвшүүлэн зорилтын хүрээнд:

  • Алба хаагчийн нийгмийн баталгааг дээшлүүлэхэд чиглэсэн ажил, арга хэмжээг эрчимжүүлж, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдын нийгмийн баталгааг хангах хөтөлбөр”-ийн биелэлтийг ханган, дүгнэх:
  • Алба хаагчдын эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэхэд чиглэсэн арга хэмжээг шат дараатайгаар авч хэрэгжүүлэх:
  • Байгууллагын хүний нөөцийн бодлогын баримт бичгийг боловсронгуй болгох, мэргэшсэн, тогтвортой хүний нөөцийг бүрдүүлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулах арга хэмжээг хэрэгжүүлэх:
  • Ажлын байрны сахилга хариуцлага, ёс зүйг дээшлүүлж алба хаагчдын харилцаа ажилдаа хандах хандлага, үр бүтээмжийг нэмэгдүүлэх зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөсний дагуу тус ангийн нийт алба хаагчдыг эрүүл мэндийн нарийвчилсан урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулан ажиллалаа.83246037_183492843025644_5151271972528717824_n83171307_1114918278859691_3356166541212123136_nIMG_20200123_094513IMG_20200123_092602