Говьсүмбэр аймаг дахь ШШГГ-425 дугаар анги “Хүүхэд -эрхэм хэрэглэгч” аянд нэгдлээ.

              Говьсүмбэр аймаг дахь ШШГГ-425 дугаар анги “Хүүхэд-Эрхэм хэрэглэгч” аянд байгууллага хамт олноороо нэгдэн миний гэр аюулгүй орчин хяналтын хуудасыг нийт 68 алба хаагчиддаар цахим орчин болон ажлын байранд үнэлүүлэн ажиллаж асуулга тус бүрээр нь нэгтгэн дүнг гарган ажилласан. Нийт алба хаагчдад хүүхдэд аюулгүй орчныг бүрдүүлэх зөвлөмжийг цахимаар хүргэн  https://www.facebook.com/huuhed.hereglegch/ линкээр орж “Хүүхэд эрхэм хэрэглэгч” аянд нэгдэж, нүүр зургаа шинэчлэхийг уриалан хамт олноороо аянд нэгдэн ажилласан.

             Эрсдлийг арилгах үүднээс алба хаагчдын цахилгааны утсыг далдлах ажлыг зохион байгуулан гэрийн эмийн сангийн санг цэвэрлэж, цэгцэлж хэвшье зөвлөмжийг тараан тус ангийн эмнэлгийн хэсгээс анхан шатны тусламж хэрэгслийн талаар цахим зөвлөгөөг өгч ажилласан. Мөн Говьсүмбэр аймгийн хэмжээнд “Эрүүл-аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага”-аар шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдсан.

90714889_679982782572236_5689884399277965312_n 90779266_248328482991379_150449856815562752_n  90941777_164197581343849_1981900048715218944_n 91256172_522037148349615_4915763208993636352_n