Удидах алба хаагчид

АНГИЙН ДАРГА

ДЭД ХУРАНДАА ЭРДЭНЭБАТЫН ТАМИР /2017 ОНООС ОДООГ ХҮРТЭЛ/

         1983 онд Улаанбаатар хотод төрсөн.1990-2000 онд Дархан хот 15 дугаар сургууль, 2000-2004 онд Цагдаагийн академийг, 2009-2011 онд ИЗОУС-д тус тус суралцаж төгссөн. Хууль зүйн ухааны магистр. 2004-2005 онд Сэлэнгэ аймаг дахь ШШГА-нд Ээлжийн офицер, 2005-2007 онд Дархан-Уул аймаг дахь   ШШГА-нд ээлжийн офицер, 2007 онд ШШГЕГ-т ерөнхий жижүүр, 2007-2009 онд хорих 401 дүгээр ангид ерөнхий жижүүр, 2009-2011 онд Цагдан хорих 461 дүгээр ангид төлөөлөгч, 2011-2013 онд ахлах төлөөлөгч, 2015-2017 онд ГАХХЭ дэд дарга, 2017 оноос одоог хүртэл Говьсүмбэр аймаг дахь ШШГГ-425 дугаар нээлттэй хорих ангийн даргаар ажиллаж байна. Ажиллах хугацаандаа 2010 онд ШШГБ-ын “Албаны төлөө-3” зэргийн тэмдэг, 2015 онд “Салбарын тэргүүний ажилтан”, 2019 онд ХЗДЯ-ны “Хүндэт жуух бичиг”, “ШШГБ-ын тэргүүний ажилтан”, 2018 онд ШШГБ-ын “Хүндэт тэмдэг”, 2014 онд “Цэргийн хүндэт медаль”-иар тус тус шагнагдсан.

Back to top button