Ахмад ажилтан
![]() | Намсрай Авирмэд Ажилласан он: 1972, 1975-1976 Албан тушаал: Захирлын албыг түр хавсран гүйцэтгэгч Товч намтар: 1967-1972 онд Сайд нарын Зөвлөлийн Улсын төлөвлөгөөний комисст орлогч дарга, 1972-1977 онд Шинжлэх ухаан, техникийн Улсын хорооны орлогч дарга, ШУТМТ-н захирлын үүрэг гүйцэтгэгч, 1977-1983 онд Москвад Удирлагын асуудал судлах олон улсын эрдэм шинжилгээний ахлах ажилтан, 1983-1990 онд Шинжлэх ухаан, дээд боловсролын Улсын хороонд хэлтсийн дарга тус тус хийж байв. |
![]() | Насантогтох Хүүхэнжимээ Ажилласан он: 1973-1980 Албан тушаал: ШУТМТ-н Захирал Товч намтар: 1973-1975, 1976-1980 онуудад ШУТМ-н Олон улсын төвийн гишүүн орнуудын Бүрэн эрхт төлөөлөгч, 1973-1980 онуудад ШУТМТ-н захирал |
![]() | Бат Амгалан Ажилласан он: 1979-1980 Албан тушаал: Захирлын үүрэг гүйцэтгэгч Товч намтар: 1972-1980 онд ШУТУХ-нд мэргэжилтэн 1980-1982 онд ШУТМТ-ийн орлогч дарга, Захирлын үүрэг гүйцэтгэгч 1982-1996 онд ШУТМТ-н эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байв. |
![]() | Түдэв Доржбал Ажилласан он: 1981-1997 Албан тушаал: Захирал Товч намтар: 1974 оноос Тэр үеийн Аж үйлдвэрийн яамны харьяа Нүүрсний үйлдвэрлэлийн нэгдэлд инженер-эдийн засагч 1978 оноос Шинжлэх ухаан, техникийн мэдээллийн төвд эрдэм шинжилгээний ажилтан 1981 оноос Шинжлэх ухаан, техникийн мэдээллийн төвийн захирал 2000 оноос Үйлдвэр худалдааны сайдын зөвлөх 2005 оноос Орос-Монголын “Монросцветмет” нэгдлийн Техникийн захирлаар ажилласан байна. Эдийн засгийн ухааны доктор, Монгол Улсын гавьяат эдийн засагч. |
![]() | Гэндэн Алтан-Оч Ажилласан он: 1997-2002 Албан тушаал: Гүйцэтгэх захирал Товч намтар: Техникийн кибернетикийн мэргэжлийн диплом-инженерийн цол. “Эдийн засгийн бизнесийн удирдлага”-ын ухааны доктор. Монголын Шинжлэх ухааны Үндэсний академийн академич. Шатрын олон улсын шүүгч, Олон улсын зохион байгуулагч, ОУШХ-ны мастер. |
![]() | Аюуш Батжаргал Ажилласан он: 2002-2008 Албан тушаал: Гүйцэтгэх захирал Товч намтар: 1982-1987 онд Архангай аймгийн Багшийн сургуульд багш, хичээлийн эрхлэгч. 1987-1991 онд Сурган хүмүүжүүлэх ухааны хүрээлэн, Боловсролын асуудал судлах төвд эрдэм шинжилгээний ажилтан. 1991-2002 онд Боловсролын яаманд мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хэлтсийн дарга, газрын орлогч дарга. 2002-2008 онд МТҮП-ын Гүйцэтгэх захирал |
![]() | Батсүрэн Амгаланбат Ажилласан он: 2008-2009 Албан тушаал: Гүйцэтгэх захирал Товч намтар: 2000-2004 онд Дэд бүтцийн яаманд мэргэжилтэн, 2004-2006 онд МТХХГ-т ахлах мэргэжилтэн, 2006-2008 онд БНХАУ-ын Бэйхан их сургуульд магистрын зэрэг хамгаалсан, 2008-2009 онд МТҮП-н захирал 2011 оноос Япон Улсад Сансарын технологийн чиглэлээр докторантурт суралцаж байна. |
![]() | Ёндон Сүхбаатар Ажилласан он: 2009-2012 Албан тушаал: Гүйцэтгэх захирал Товч намтар: 1988-1993 онд ОХУ-н Санкт-Петербург хотын ХУИС-ийг Эдийн засагч, зохион байгуулагч мэргэжлээр, 1993-1994 онд МҮЭХТЗ-ийн ҮҮХ-т менежер, 1994-2000 онд “Цагаан шөнө” ХЭАА-н эзэн, “Мандахууд” ХХК-ийн гүйцэтгэх захирал, 1998-1999 онд ТЗУХИ-ыг Төрийн удирдлагын менежерээр, 2002-2003 онд Удирдлагын академид төрийн удирдлагын магистр, 2000-2009 онд БЗД-ийн ЗДТГ-т хэлтсийн дарга, Тамгын газрын дарга, Засаг даргын орлогч, 2009-2012 онд МТҮП-н гүйцэтгэх захирал |
![]() | Цэрэндорж Түвшинтөр Ажилласан он: 2012-2014 Албан тушаал: Ерөнхий захирал Товч намтар: 2003-2006 онд Ц.Түвшинтөр нь Берлиний Техникийн их сургуулийн харьяа, тархалттай хиймэл оюун ухааны лабораторит ахлах програм хангамжийн архитекторч, төслийн удирдагч, эрдэм шинжилгээний ажилтнаар тус тус ажилласан. 2006-2010 онд ХБНГУ-ын Карлсруэ хотын SEMANTIC WEB болон CLOUD COMPUTING –ийн чиглэлээр судалгаа шинжилгээ явуулдаг AIFB, компьютерийн ухааны судалгааны институт FZI зэрэг олон улсын тэргүүлэх судалгааны байгууллагуудад ажиллаж докторын зэрэг хамгаалсан. 2010 оны 1-р сараас 8 сар хүртэл FZI институтэд пост доктороор ажилласан. 2010-2011 онд Мобиком корпорацид Судалгаа, хөгжил хариуцсан захирал. 2011-2012 онд ”Скайтел” ХХК компанид Мэдээллийн технологийн газрын захирал. 2010 оноос Монгол улсын их сургуульд дэд профессор. 2012-2014 онд МТҮП-ын Ерөнхий захирлаар ажиллаж энэ хугацаанд “Монгол толгой–Силикон Хаус” төслийг зохиож, удирдсан. |
![]() | Бавуужав Мягмарнаран Ажилласан он: 2014-2015 Албан тушаал: Ерөнхий захирал Товч намтар: 2004-2006 онд Эм Си Эс Электроникс ХХК-д инженер 2007-2010 онд Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны Зохицуулалтын албанд Мэдээллийн технологийн зохицуулалт хариуцсан мэргэжилтэн 2012-2014 онд Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газарт Шинэчлэлийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга 2014-2015 он Мэдээллийн технологийн үндэсний паркийн Ерөнхий захирал |
![]() | Батмөнхийн Буян-Өлзий Ажилласан он: 2015-2017 Албан тушаал: Ерөнхий захирал Товч намтар: 2012-2015 онд Мэдээллийн Технологи, Шуудан Харилцаа Холбооны Газрын харьяа Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн ажлын албаны дарга, Мэдээллийн технологийн үндэсний паркийн Удирдах зөвлөлийн гишүүн, Удирдах зөвлөлийн дарга 2015-2017 онд Мэдээллийн технологийн үндэсний паркийн Ерөнхий захирал |