Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Говьсүмбэр аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-425 дугаар нээлттэй хорих анги байгууллагын үйл ажиллагааг иргэд, олон нийтэд сурталчлан, таниулах зорилгоор “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгууллаа.
Энэ үеэр иргэний болон захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагааны талаар мэдээлэл, зөвлөгөө өгч, санал хүсэлтийг нь хүлээн авч шийдвэрлэсэн.
Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажилд орох хүсэлтэй иргэдэд холбогдох зөвлөгөө өглөө.
Түүнчлэн хүмүүжигчдийн гар урлалын бүтээлүүдээр үзэсгэлэн гаргаж, сонирхууллаа.