АЛБА ХААГЧДЫН ХҮҮХДҮҮДЭД ИЖ БҮРЭН ХИЧЭЭЛИЙН ХЭРЭГСЭЛ ГАРДУУЛЛАА

АЛБА ХААГЧДЫН ХҮҮХДҮҮДЭД ИЖ БҮРЭН ХИЧЭЭЛИЙН ХЭРЭГСЭЛ ГАРДУУЛЛАА
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй “Ахлагчийн жил”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 2024 оныг “Байгууллагын соёлыг төлөвшүүлж, ахлагчийн манлайллыг дэмжих” зорилтын хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа, Говьсүмбэр аймаг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-425 дугаар нээлттэй хорих ангиас ахлагчийн нийгмийн хамгааллыг бэхжүүлж, ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, бодит дэмжлэг үзүүлэх ажлыг үе шаттай зохион байгуулж байна.
Уг ажлын хүрээнд 2024-2025 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангид орж буй алба хаагчдын 4 хүүхдэд иж бүрэн хичээлийн хэрэгсэл гардууллаа. Мөн үеэр ажлын байрны ая тухтай орчин нөхцөл бүрдүүлэх зорилгоор шинэчлэн тохижуулсан алба хаагчдын цайны газрыг шинээр завсарлаж, тохижуулан ашиглалтад орууллаа.



Add comment

reload, if the code cannot be seen