"Тэрбум мод" Үндэсний хөдөлгөөн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хэрэгжүүлж буй "100 сая мод тарих хөтөлбөр"-ийн хүрээнд Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-425 дугаар нээлттэй хорих ангийн алба хаагчид 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр намрын мод тариалалтын ажлыг хуваарьт талбайд зохион байгууллаа. Уг арга хэмжээнд 38 алба хаагч хамрагдаж, 110 ширхэг шар хуайс, бургас, хайлаас суулгаж усалгаа хийлээ.