АХМАД НАСТНУУДАА ХҮЛЭЭН АВЧ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Олон улсын ахмадын баярын өдрийг тохиолдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-425 дугаар нээлттэй хорих анги ахмад настнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.
Хүндэтгэлийн арга хэмжээний үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Зэвсэгт хүчний 100 жилийн ойн медаль”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын шагнал болон аймаг орон нутгийн шагналаар нийт 11 ахмад настан шагнагдсаныг гардуулсан.
Үйл ажиллагааны үеэр тус ангийн дарга, дэд хурандаа М.Батбаяр энэ онд хийж гүйцэтгэсэн онцлох ажлууд, бүтээн байгуулалт болон цаашид авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлаа танилцуулснаас гадна ахмад настнуудын санал, сэтгэгдлийг сонсож, дэмжин ажиллахаа илэрхийллээ.
 

Add comment

reload, if the code cannot be seen