Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, аймаг, сумдын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн үйл ажиллагаа болон бүрэлдэхүүн байгууллагуудын үйл ажиллагааг сурталчлан таниулах, иргэдийг хууль, эрх зүйн мэдээ, мэдээллээр хангах зорилгоор аймгийн ГХУСАЗСЗ-ийн бүрэлдэхүүн байгууллагууд Шивээговь суманд ажиллаж, иргэдтэй уулзаж яриа таниулга хийлээ.
Аймгийн ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн дарга Ш.Билэггүмбэрэл аймгийн Салбар зөвлөлийн үйл ажиллаа, авч хэрэгжүүлж буй ажил арга хэмжээний талаар мэдээлэл хийсэн бол салбар зөвлөлийн гишүүн болох аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Г.Бат-Очир, Тагнуулын хэлтсийн дарга, хурандаа Б.Баярсайхан, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 425 дугаар нээлттэй хорих ангийн Харуул хамгаалалт, гүйцэтгэх ажил эрхэлсэн дэд дарга, ахмад Б.Тэмүүжин, Цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн дарга, цагдаагийн ахмад Н.Дашдондог, БОАЖГ-ын дарга Д.Мөнх-Эрдэнэ, Эрүүл мэндийн газрын дарга Ц.Мөнх-Од, Онцгой байдлын газрын хүний нөөц бие бүрэлдэхүүний сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн, ахмад Э.Баярсайхан нар салбарын үйл ажиллагаа болон гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй ажил арга хэмжээний талаар танилуулга мэдээлэл хийлээ.
Мөн аймгийн ГХУСАЗСЗ-өөс Шивээговь сумын Цагдаагийн хэсэгт гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, нотлох баримт бүрдүүлэхэд ашиглагдах “Энгэрийн камер”-ийг хүлээлгэн өглөө.⁵