Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Говьсүмбэр аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-425 дугаар нээлттэй хорих анги Монгол Улсын биеийн тамирын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, багаар ажиллах чадварыг дээшлүүлэх зорилгоор алба хаагчдын дунд ангийн аварга шалгаруулах спортын 5 төрөлт тэмцээнийг 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн зохион байгуулж байна.
Уг спортын 5 төрөлт тэмцээн нь 2 сарын хугацаанд үргэлжилж, 11 дүгээр сард ангийн аварга баг, тамирчдыг шалгаруулах юм.