Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-425 дугаар нээлттэй хорих анги нь 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр “Ахлагч бүрэлдэхүүний нэгдсэн уулзалт, зөвлөгөөн”-ийг зохион байгууллаа.
Уг зөвлөгөөнөөр ахлагч бүрэлдэхүүний манлайлал, тэдний үйл ажиллагаанд тулгамдаж буй хүндрэл, түүнийг даван туулах арга зам, шинэ санал санаачилгын талаар хэлэлцүүлэг өрнүүлэв.
Энэ үеэр ахмад ажилтан, дэд хурандаа Б.Доржбат оролцож өөрийн туршлага, дурсамжаасаа хуваалцаж, нийт бүрэлдэхүүнд ажлын амжилт хүслээ.
Мөн үеэр алба хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хамт олны нэгдмэл уур амьсгалыг бүрдүүлэх зорилгоор дартсын тэмцээн зохион байгуулж, шилдгүүдэд шагнал гардууллаа.