Алба хаагчдад цэргийн цол, шагнал гардууллаа

✅️ Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 103 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа идэвх, зүтгэл гарган ажилласан алба хаагчдыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Цэргийн хүндэт медаль"-иар, Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар “Хүндэт жуух бичиг”-ээр, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын тушаалаар зарим алба хаагчдад цэргийн ээлжит цол олгож, байгууллагын шагналаар шагнаж, урамшууллаа.
 
✅️Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Цэргийн хүндэт медаль"-иар ээлжийн дарга, ахлах дэслэгч Э.Бат-Эрдэнэ, жолооч, ахлах ахлагч А.Алтанбаатар;
✅️Хууль зүй, дотоод хэргийн яамны “Хүндэт жуух бичиг”-ээр шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Г.Юмжирмаа, тогооч З.Болормаа; 

✅️“Ахлах дэслэгч” цолоор тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч С.Цэнд-Аюуш;

✅️"Ахлах ахлагч" цолоор хамгаалалтын ажилтан, ахлагч Н.Баярмагнай, "Ахлагч" цолоор хамгаалалтын ажилтан, дэд ахлагч Н.Отгонбаяр;

✅️“Албаны төлөө I медаль”-иар ээлжийн дарга, ахлах дэслэгч Э.Бат-Эрдэнэ, "Хүндэт тэмдэг"-ээр ээлжийн дарга, дэслэгч Ж.Батдорж, "Албаны төлөө III медаль"-иар эдийн засагч, ахлах дэслэгч Б.Энхболор, холбоочин, ахлагч Х.Ганганчимэг, ШШГЕГ-ын даргын "Баярын бичиг"-ээр сувилагч, дэд ахлагч Б.Хандсүрэн, холбоочин, дэд ахлагч Б.Отгонжаргал;
✅️ Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын захирамжаар "Говьсүмбэрийн төлөө медаль"-иар хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч Д.Цэнд-Аюуш нар тус тус шагнагдлаа.

 

Add comment

reload, if the code cannot be seen