ЦЭРГИЙН БАЙНГЫН ТЭТГЭВЭРТ ГАРЧ БАЙГАА АЛБА ХААГЧДАДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

ЦЭРГИЙН БАЙНГЫН ТЭТГЭВЭРТ ГАРЧ БАЙГАА 
АЛБА ХААГЧДАДАА  ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны өдрийг тохиолдуулан Говьсүмбэр аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-425 дугаар нээлттэй хорих анги цэргийн байнгын тэтгэвэрт гарч байгаа алба хаагчдадаа хүндэтгэл үзүүллээ. 
Хуяглан хүргэлтийн ажилтан, хошууч Г.Насандэлгэр, хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч Д.Тогтохбаяр, хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч Т.Еренхан нар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан  тэргүүний алба хаагчид юм. 
Тус арга хэмжээнд нийт бие бүрэлдэхүүн оролцож, дурсамж ярилцлага өрнүүлж, дурсгалын зүйл гардууллаа.

 

Add comment

reload, if the code cannot be seen