АХМАД НАСТНУУДАА ХҮЛЭЭН АВЧ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

АХМАД НАСТНУУДАА ХҮЛЭЭН АВЧ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-425 дугаар нээлттэй хорих анги ахмад настнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. 
Мөн энэ үeэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Зэвсэгт хүчний 100 жилийн ойн медаль”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх eрөнхий газрын Ахмадын хорооны шагнал болон аймаг орон нутгийн шагналаар нийт 13 ахмад настан шагнагдсаныг гардуулсан.
Үйл ажиллагааны үеэр тус ангийн дарга, дэд хурандаа Т.Хасбаатар энэ онд хийж гүйцэтгэсэн онцлох ажлууд, бүтээн байгуулалт болон цаашид авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлаа танилцуулснаас гадна ахмад настнуудын санал, сэтгэгдлийг сонсож, дэмжин ажиллахаа илэрхийллээ.


Add comment

reload, if the code cannot be seen