ГОВЬСҮМБЭР АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ГАЗАР-425 ДУГААР НЭЭЛТТЭЙ ХОРИХ АНГИЙН ТҮҮХЭН ЗАМНАЛ

Говьсүмбэр аймаг нь Монгол Улсын төвийн бүсийн зүүн өмнөд хэсэгт оршдог. Улаанбаатар хотоос өмнө зүгт 240 км зайтай Төв, Хэнтий, Дорноговь, Дундговь аймгийн 9 сумтай хил залган байрладаг.

            Манай алба нь анх хуучин нэрээр БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 314 дүгээр тогтоолоор 1979 оны 11-р сард Сүхбаатар, Хэнтий, Дорноговь, Өмнөговь, Дундговь аймгуудын хоригдлуудыг хүлээн авч засан хүмүүжүүлэх, Дорноговь аймгийн Сүмбэр сумын /одоогийн Говьсүмбэр аймаг/ төвийг барилгажуулах зорилгоор Улаанбаатар хотын Амгалан, Баянхонгор аймгийн Шаргалжуутын барилгын колониудыг татан буулгаж уг суманд нүүлгэн шилжүүлэх болсноор тус албаны анхны шав тавигдсан түүхтэй.

            Манай алба нь 1979 – 2001 оны 10 дугаар сар хүртэл жирийн дэглэмтэй хорих ангийн статустайгаар үйл ажиллагаагаа явуулж байгаад 1996 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, ХАУГазар нийлж бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөнд орж Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газар болон өртгөтгөн зохион байгуулагдсаны дагуу Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр биелүүлэх алба болсон.

            Засгийн газрын 2001 оны 98 дугаар тогтоолоор чанга дэглэмтэй хорих анги болон өөрчлөгдөн, 2002 онд эрх зүйн шинэтгэлийн хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр ШШГГ-425 дугаар нээлттэй хорих анги болон нэр өөрчлөгдсөн.

Мөн Цагдаагийн ерөнхий газрын мэдэлд байсан Урьдчилан хорих төвүүдийг ШШГЕГ-ын харъяанд шилжүүлснээр тус аймгийн урьдчилан хорих газрыг шилжүүлэн авч хорих, цагдан хорих, шийдвэр гүйцэтгэл гэсэн үндсэн 3 чиглэлээр үйл ажиллагаагаа идэвхитэй явуулж байна.

Тус алба нь холбогдох хууль тогтоомж, ШШГТухай Монгол Улсын хуулийг үйл ажиллагаандаа удирдлага болгон бие бүрэлдэхүүний сахилга батыг өндөржүүлж, харуул хамгаалалтын журам, зааврыг нарийн судлан чанга болон жирийн дэглэмтэй ялтныг оргох болон бусад гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох талд бие бүрэлдэхүүний онол, бие бялдрын бэлтгэлжилтийг дээшлүүлж, албан хаагчид болон ялтны амьдрах орчин нөхцлийг сайжруулах, шийдвэр гүйцэтгэлийн бодит биелэлтийг ахиулахад гол ажлаа чиглүүлж ажиллаж ирсэн.

Газар зүйн байршил:

Говьсүмбэр аймаг нь Монгол Улсын төвийн бүсийн зүүн өмнөд хэсэгт оршдог. Хойд талаараа Төв аймгийн Баянцагаан, Баян, Баянжаргалан сумдтай, баруун болон баруун өмнөд талаараа Дундговь аймгийн Баянжаргалан, Цагаандэлгэр, Говь-Угтаал сумдтай тус тус хиллэдэг. Далайн түвшнээс 1000-1200 метр өргөгдсөн говь тал хээр хосолсон нутаг юм.

Back to top button