2020-2021 оны сургалт эхэллээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/154 дүгээр тушаалаар батлагдсан “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдад 2020-2021 онд зохион байгуулах албаны сургалтын хөтөлбөр”-ийн хүрээнд Ангийн даргын 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн А/27 дугаар тушаалаар нэгдүгээр шатлалын сургалтын төлөвлөгөөг 3,5 багц цаг буюу нийт 152 цагийн сургалтын цаг сэдвийг батлагдсан төлөвлөгөөний дагуу сургалтуудыг үр дүнтэй зохион байгуулахаар ажиллаж байна.

Сургалтыг чанартай явуулах зорилгоор заах багш нарыг томилж, гаднаас сургалт авах мэргэжлийн багш нарын сургалтын төлбөр, зардлыг хавсралтаар батласан. Мөн алба хаагчдыг багт хувааж, цаг сэдвийн төлөвлөгөөг урьдчилан батлуулж, сургалт орсны дараа хураан авч, сургалтын материалд баяжилт хийж хэвшсэн.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button