Үе, үеийн удирдлагууд

ХУРАНДАА ДОРЖГОТОВЫН РАДНАА
 /1979-1980 ОН/
Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд 1926 онд
төрсөн. ЗХУ-ын УАХ Хорооны сургууль төгссөн,
хуульч мэргэжилтэй. ЗХХБ-ын Бат-Өлзийт,
эмэгтэйчүүд, Шаргал зуутын болон Сүмбэрийн
хорих ангийн даргаа ажиллаж байсан. НАХЯ-ны системд нийтдээ 50 шахам жил удирдах алба
хашиж, Байлдааны гавьяаны одон, Алтангадас одон, медалиудаар шагнагдаж байсан. МАХН-ын XIV Их
хурлын төлөөлөгч, ахмад дайчин Д.Раднаа нь 1979
оны 1 дүгээр сард Сүмбэрийн хорих ангийн даргаар томилогдсон анхны дарга болой.
ХУРАНДАА ДОВЖИДЫН ЦЭЭСЭД
                                       /1980-1986 ОН/
Говь-Алтай аймгийн Тайшир суманди 1947 онд
төрсөн. 1970  онд МУИС төгссөн, дулааны инженер
мэргэжилтэй. 1970-1974 онд ХААЯ-нд мэргэжилтэн,
1974-1977 онд БЦЕГ-т инженер,      1977-1980 онд Хар
хорины хорих ангийн ерөнхий инженер, 1980-1986 онд Сүмбэрийн хорих ангийн дарга, 1986-1991 онд
Мөнгөнморьт , Салхитын хорих ангид Намын
үүрийн дарга, улс төрийн орлогч, 1991-1993 онд
Дархан хотын хорих ангийн дарга, 1993-1995 онд
Гал-голомт хоршооны гишүүн 1995-1999 онд
Говьсүмбэр аймгийн ЗДТГ-т тасгийн дарга,
ОСНААҮ-ний “Ус-Ду” компаний захирал, 1999-2006 онд
насанд хүрээгүйчүүдийн хорих ангийн даргаар тус тус ажилласан.
                      Хурандаа Д.Цээсэд нь  Бугантын тосгон,
Шаргалжуутын рашаан амралтын цогцолбор,
Хархорин, Өлзийт, Бүрдний сургууль, дотуур
байрууд, Дорноговь аймгийн Сүмбэр сумын 200 машины засварын газар зэрэг олон арван барилга
байгууламжийг барьж улсын ашиглалтад
өгөхөд гар бие оролцон идэвхитэй ажиллаж,
хугацааны өмнө ахмад, хошууч цолоор шагнагдаж
байсан.
Хүүхдийн хорих ангийн даргаар ажиллах
хугацаандаа тэрээр олон шинэлэг зүйл санаачлан хэрэгжүүлсэн. Түүний ажилласан 6 жилд хүүхдийн
хорих анги нээлттэй бодлого баримтлан “ Хөдалмөрийн төрөлжсөн сургалттай тусгай сургууль байгуулж
сэтгэл зүйн кабинет, номын сан шинээр байгуулан
50.0 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий сургалтын
2 төвийг гадаадын ивээн тэтгэгчдийн хөрөнгө,
санхүүгийн туслалцаатайгаар барьж ашиглалтад
оруулан, олон зуун хүүхдийг ерөнхий боловсролын
болон мэргэжлийн сургалтад хамруулсан.
                  Байлдааны гавьяаны одон, байлдааны
хүндэт медаль, ойн медалиудаар шагнагдсан.
Мөнгөнморьт, Насанд хүрээгүйчүүдийн хорих
ангийн түүхэн тэмдэглэл, дурсамжийн ном,
“Ариун хайрын дууч шувуухай”, “Далай хайрын
сувдан цацал” яруу найргийн ном бичиж
хэвлүүлсэн. ШШГБ-ын болон МУ-ын Соёлын тэргүүний ажилтан, МҮЧЗХ-ийн гишүүн юм.
             ХУРАНДАА САМБУУГИЙН РАГЧААСҮРЭН
/1986-1989, 1994-199 ОНУУДАД/
Архангай аймгийн Булган сумын “Бугат” хэмээх
газарт 1955 онд төрсөн. 1975 онд Барилгын техникум,
1984 онд ЗХУ-ын Ленинград хотын ДЯЯ-ны дээд
сургууль тус тус төгссөн. Барилгын техникч, хуульч мэргэжилтэй. 1975-1999 онуудад Хархорин, Амгалан,
Салхит, Чоыр дахь хорих ангиудад барилгын техникч,
орлогч дарга, ангийн дарга, ЗХХБУГ-т ахлах ажилтан,
“Мон-Фем” нэгдлийн дэд захирал, ахуй дэглэмийн байцаагчаар тус тус ажиллаж байсан. Байлдааны
хүндэт медаль, ойн медалиуд,
“Тэргүүний ажилтан” цол тэмдгээр тус тус
шагнагдсан. Тэрбээр 1984-1986 онд тус ангийн
орлогч даргаар ажиллаж байгаад 1986-1989,
1994-1999 онд ангийн даргаар 2 удаа томилогдон ажиллаж байсан.
ХУРАНДАА САНДАГИЙН ЗУНРИЙ
 /1990-1992 ОН/
Завхан аймгийн Яруу суманд 1954 онд төрсөн.
1984 онд ЗХУ-ын ДЯЯ-ны дээд сургууль, 1990 онд
ДЯЯ-ны академи тус тус төгссөн. Хуульч мэргэжилтэй.
1975 оноос урьдчилан хорих ангид хянагчаар ажил хөдөлмөрийн гараагаа эхэлж хорих ангийн орлогч
дарга, ангийн дарга, Хорих ангиудыг удирдах газрын
орлогч дарга, Цагдаагийн дээд сургуулийн ахлах
багшаар ажиллаж байсан. Байлдааны хүндэт медаль,
ойн медалиудаар тус тус шагнагдсан. С.Зунрий
1984-1988 онд тус ангийн ХХГАЭ орлогч,
1991-1992 онд ангийн даргаар ажиллаж байсан.
ХУРАНДАА ЛХАГВААГИЙН ТӨМӨРТОГОО
                                  /1989-1991 ОН/
Өвөрхангай аймгийн Зүйл суманд 1952 онд төрсөн.
1970 онд Барилгын техникум, 1985 онд ЗХУ-ын ДЯЯ-ны
дээд сургууль тус тус төгссөн. Сантехникч, хуульч
мэргэжилтэй. 1970-1977 онд техник туслалцааны
барилга трест, “Нэгдэлчин” зочид буудалд мастер
механик, 1977-1999 онд Өмнөдэлгэр, Авдрант,
Чойр, Салхит, Дарьтын хорих ангиуд болон Хорих байгууллагуудыг удирдах газарт сантехникч, ангийн
орлогч дарга, ангийн дарга, арга зүйч, боловсон
хүчний ахлах байцаагч, хөдөлмөр эрхлэлт, санхүү
эдийн засгийн хэлтсийн даргаар тус тус ажиллаж
байсан. Цэргийн гавьяаны одон, Байлдааны хүндэт медаль, ШШГБ-ын “Тэргүүний ажилтан” цол
тэмдгээр тус тус шагнагдсан.1989-1991 онд
тус ангийн даргын албыг хашиж байсан.
             ХУРАНДАА ИЧИНХОРЛООГИЙН МӨНХБАТ
  /1998-2007 ОН/
Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд 1966 онд төрсөн. 1984 онд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр
сумын арван жилийн сургууль, 1984-1985 онд
НАХЯ-ны Цэргийн дээд сургуулийг бэлтгэл курс,
1985-1990 онд ЗХУ-ын Рязань хотын Дотоод
явдлын яамны дээд сургуулийг хуульч мэргэжлээр тус
тус суралцаж төгссөн. Хууль зүйн ухааны магистр.
1990-1993 онд Хэнтий аймаг дахь хорих 419 дүгээр ангид төлөөлөгч, 1993-1995 онд Багануур дахь хорих
427 дугаар ангид төлөөлөгч, 1995-1997 онд
Мөнгөнморьт дахь Хорих 417 дугаар ангид тэргүүн
дэд дарга, 1997-1998 онд Мааньт дахь хорих 415 дугаар ангид дэд дарга, 1998 оноос Говьсүмбэр аймаг дахь
хорих 425 дугаар ангийн дарга, 1999-2007 онуудад Говьсүмбэр аймгийн ШШГА-ны даргаар тус тус ажиллаж байсан.
                       ХУРАНДАА ХӨХӨӨГИЙН УЛАМБАЯР
                                        /1997-1998 ОН/
Увс аймгийн Түргэн суманд 1957 онд төрсөн.   
1975-1978 онд Цэргийн тусгай дунд сургуулийг
хуульч мэргэжлээр, 1988-1990 онд ОХУ-ын Цэргийн
улс төрийн дээд сургуулийг улс төр судлаач, нийгмийн ажилтан мэргэжлээр, 2001 онд
ОХУ-ын Дотоод явдлын яамны академийг тус
тус төгссөн. Хууль зүйн ухааны магистр. Бат-Өлзий дэх ЗХХ-ийн колонид сурган хүмүүжүүлэгч, Хархорин
дахь ЗХХ-ийн колонид отрядын дарга, Дамжин өнгөрүүлэх ангид төлөөлөгч, ЗХХБУГ-ын тоо
бүртгэлийн тасагт ахлах байцаагч, Хорих 403 дугаар ангийн дарга, Хорих 421 дүгээр ангид орлогч
дарга, Өндөрхаан дахь 419 дүгээр ангид үйлдвэр
эдийн засаг, санхүү эрхэлсэн орлогч дарга ангийн дарга, ШШГЕГ-ын Захиргааны удирдлагын газрын дарга, ШШГЕГ-ын дэд дарга бөгөөд Тогтоол гүйцэтгэх
газрын даргаар ажиллаж байсан. Цэргийн гавьяаны одон, Зэвсэгт хүчний 60, 80 жилийн ойн медаль, Байлдааны медаль, Ардын хувсгалын 60, 70, 80
жилийн ойн медалиар тус тус шагнагдсан.
1997-1998 онд Говьсүмбэр аймаг дахь ШШГА-ны даргаар
ажиллаж байсан.
ДЭД ХУРАНДАА БУМДАРИЙН БАТБАЯР
                                          /2008-2010 ОН/
Улаанбаатар хотод 1975 онд төрсөн. 1997 онд
Цагдаагийн дээд сургууль төгссөн. Хуульч, эрхзүйч мэргэжилтэй.1997-1998 онд Чойр дахь хорих 425 дугаар
ангид төлөөлөгч, харуул дэглэмийн байцаагч, 1998 оны
10 дугаар сараас хорих 405 дугаар анги, ШШГЕГ, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь ШШГА, Хорих 401 дүгээр
ангид ахлах төлөөлөгч болон дэд даргаар ажиллаж байгаад 2008-2010 онд  Говьсүмбэр аймаг дахь ШШГА-ны
даргаар ажиллаж байсан. Монголын залуучуудын холбооны “Тэргүүний залуу”, “Цэргийн алдар”,
ШШГБ-ын “Албаны төлөө-3” зэргийн тэмдгээр тус тус шагнагдаж байсан.
ДЭД ХУРАНДАА НАРМАНДАХЫН БАЯРСАЙХАН
                                            /2010-2012 ОН/
 Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд 1976 онд төрсөн.
1984-1992 онд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын
10-н жилийн сургууль, 1994-1998 онд Цагдаагийн дээд
сургуулийг тус тус төгссөн. Хуульч, эрх зүйч
мэргэжилтэй.
         Дэд хурандаа Н.Баярсайхан нь Хорих 405 дугаар
ангид 1998 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 1998 оны
11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл ээлжийн дарга, 1998
оны 11 дүгээр сараас 1999 он хүртэл ерөнхий жижүүр,
1999-2002 онд төлөөлөгч, 2002-2003 онд ахлах төлөөгчөөр ажиллаж байгаад 2003-2007 онд хорих 403 дугаар ангид
дэд дарга, 2007-2010 онд хорих 439 дүгээр ангид Тэргүүн
дэд дарга, 2010-2012 онд Говьсүмбэр аймаг дахь
ШШГА-ны даргаар 2012-2017 онд Хэнтий аймаг дахь
ШШГА-нд ГАХХЭДэд  даргаар ажиллаж байгаад
2017 онд цэргийн алба хаасны байнгын тэтгэвэрт гарсан.Цэргийн хүндэт тэмдэг, Шилдэг офицерийн
мөнгөн медаль, ШШГБ-ын “Тэргүүний ажилтан”,
“Хүндэт тэмдэг”, “Албаны төлөө-1”, “Албаны төлөө-2”, “Албаны төлөө-3”,          МЗХ-ны “Тэргүүний залуу хуульч” тэмдгээр тус тус шагнагдаж байсан.
ДЭД ХУРАНДАА СҮХРАГЧАА МӨНХГЭРЭЛ
/2012-2013 ОН/
             Дорноговь аймгийн Сүмбэр суманд 1973 онд
төрсөн. 1980-1990 онд Сүмбэр сумын арван жилийн
1 дүгээр дунд сургууль, 1990-1992 онд НАХЯ-ны
Цагдаагийн дунд сургууль, 1995-1999 онд Цагдаагийн
дээд сургууль, 2009-2011 онд ХСИС-д  тус тус суралцаж
төгссөн.  Хууль зүйн ухааны магистр. 1991-1995 онд
Говьсүмбэр аймаг дахь ШШГА-нд хянагч, 1999-2004
онд төлөөлөгч, 2004-2009 онд Хэнтий аймаг дахь
ШШГА-нд Цагдан хорих байрны дарга, 2009-2012 онд ГАХХЭрхэлсэн дэд даргаар,2012-2013 онд Говьсүмбэр
аймаг дахь ШШГА-ны даргаар тус тус ажиллаж байгаад
2013 онд цэргийн байнгын тэтгэвэрт гарсан. Цэргийн
хүндэт тэмдэг, ШШГБ-ын “Хүндэт ажилтан”, “Тэргүүний ажилтан”, “Хүндэт тэмдэг”, “Албаны төлөө-1”, “Албаны төлөө-2”, “Албаны төлөө-3”, МЗХ-ны “Тэргүүний залуу
хуульч”, “Хөдөлмөрийн алдар”, Хэнтий аймгийн
“Хүндэт тэмдэг”, Гүйцэтгэх албаны 75-н жилийн
ойн  тэмдгээр тус тус шагнагдаж байсан
ДЭД ХУРАНДАА ПЭЛЖЭЭГИЙН БАТЗОРИГ
  /2013-2017 ОН/
Завхан аймгийн Түдэвтэй суманд 1980 онд төрсөн,
1988- 1998 онд 10  жилийн 28-р сургуулийг бүрэн дунд,
1998-2002 онд Цагдаагийн академийн сургуулийг тус
тус төгссөн. Хууль зүйн ухааны магистр.
Дэд хурандаа П.Батзориг нь 2002 оны 07 сараас
2002 оны 11 сар хүртэл хорих 421-р ангид ээлжийн дарга,
2002 оны 11 сараас 2003 оны 01 сар хүртэл хорих 421-р
ангид төлөөлөгч, 2003 оны 01 сараас 2005 оны 03 сар хүртэл
хорих 461-р ангид төлөөлөгч, 2005 оны 03 сараас 2007 оны
06 сар хүртэл Дарь-Эх хэсэгт ахлах төлөөлөгч, 2007 оны 06
сараас 2010 оны 08 сар хүртэл хорих 409-р ангид гүйцэтгэх
ажил, харуул хамгаалалт эрхэлсэн дэд дарга, 2010 оны
08 дугаар сараас Дархан-Уул аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны гүйцэтгэх ажил, харуул хамгаалалт эрхэлсэн дэд
даргаар,  Хорих 421 дүгээр ангид 2012 оны 11 2013 оны 09
сар хүртэл Гүйцэтгэх ажил, харуул хамгаалалт эрхэлсэн
дэд дарга,  2013-2017 онд Говьсүмбэр аймаг дахь ШШГА-ны
даргаар ажиллаж байсан. Дэд хурандаа П.Батзориг нь
ажиллах хугацаандаа 2005 онд “НХЗХГ-ны “Нийслэлийн
шилдэг залуу” алтан медаль 2006 онд ШШГЕГ-ын даргын
“Баярын бичиг”, 2007 онд ШШГЕГ-ын “Албаны төлөө”-3
тэмдэг, 2010 онд “МЗХ”-ны “Цэргийн алдар” алтан медаль,
2011 онд ШШГЕГ-ын Сүлд спорт хорооны “Алтан-Од” тэмдэг,
2011 онд “ШШГБ-ын 90 жилийн ой”-н тэмдэг, 2011 онд
МЗХ-ны “Тэргүүний залуу” алтан медаль, 2011 онд
Цагдаагийн байгууллагын 90 жилийн ойн тэмдэг,
2011 онд Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль,
2011 онд Дархан хотын 50 жилийн ойн тэмдэг, 2011 онд
Дархан-Уул аймгийн “Спортын зүтгэлтэн” тэмдэг,
2011 онд ШШГЕГ-ын “2011 оны салбар нэгжийн шилдэг
дэд дарга”, 2012 онд ШШГЕГ-ын “Салбарын тэргүүний
ажилтан” тэмдэг, 2012 онд ШШГЕГ-ын “Албаны төлөө-2” тэмдэг, Зэвсэгт хүчний“Дайчин алдар-3” тэмдэг, Гүйцэтгэх
албаны 75 жилийн ойн тэмдэг, 2013 онд ШШГБ-ын
“Хүндэт тэмдэг”, 2014 онд ШШГБ-ны “Албаны төлөө-1” тэмдэг, 2014 онд Хууль сахиулахын их сургуулийн 80 жилийн ойн тэмдэг, 2015 онд Төрийн дээд одон медаль болох “Цэргийн хүндэт медалиар тус тус шагнагдаж
байсан.
ДЭД ХУРАНДАА ЭРДЭНЭБАТЫН ТАМИР
                                   /2017 ОНООС ОДООГ ХҮРТЭЛ/
         1983 онд Улаанбаатар хотод төрсөн.1990-2000 онд
Дархан хот 15 дугаар сургууль, 2000-2004 онд Цагдаагийн академийг, 2009-2011 онд ИЗОУС-д тус тус суралцаж
төгссөн. Хууль зүйн ухааны магистр.
2004-2005 онд Сэлэнгэ аймаг дахь ШШГА-нд Ээлжийн
офицер, 2005-2007 онд Дархан-Уул аймаг дахь   
ШШГА-нд ээлжийн офицер, 2007 онд ШШГЕГ-т ерөнхий
жижүүр, 2007-2009 онд хорих 401 дүгээр ангид ерөнхий
жижүүр, 2009-2011 онд Цагдан хорих 461 дүгээр ангид
төлөөлөгч, 2011-2013 онд ахлах төлөөлөгч, 2015-2017 онд
ГАХХЭ дэд дарга, 2017 оноос одоог хүртэл Говьсүмбэр
аймаг дахь ШШГГ-425 дугаар нээлттэй хорих ангийн
даргаар ажиллаж байна. Ажиллах хугацаандаа
2010 онд ШШГБ-ын “Албаны төлөө-3” зэргийн тэмдэг,
2015 онд “Салбарын тэргүүний ажилтан”, 2019 онд
ХЗДЯ-ны “Хүндэт жуух бичиг”, “ШШГБ-ын тэргүүний ажилтан”, 2018 онд ШШГБ-ын “Хүндэт тэмдэг”,
2014 онд “Цэргийн хүндэт медаль”-иар тус тус шагнагдсан.

 

Back to top button