Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-425 дугаар нээлттэй хорих анги “Нээлттэй мэдээлэл-Хариуцлагатай алба хаагч” аяны хүрээнд Прокурорын газартай хамтарсан зөвлөгөөнийг өнөөдөр (2024.03.22) зохион байгууллаа.
Зөвлөгөөнд Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Г.Бат-Очир, Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор Ш.Батсүх болон тус ангийн алба хаагчид оролцлоо.
Уг зөвлөгөөнөөр хорих ял эдлүүлэх ажиллагаа болон хяналтын ажлын чиглэлээр гарч байгаа хүндрэл бэр хшээл, түүнийг шийдвэрлэх арга зам, Зөрчлийн болон Эрүүгийн хэргийн талаарх шүүхийн шийдвэрийг гүйцэтгэхэд тулгамдаж буй бэрхшээл сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, харилцан санал солилцлоо.