НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ТАЛБАЙД МОД ТАРИХ, УРЬД ТАРЬСАН МОДОНД АРЧИЛГАА, УСАЛГАА ХИЙЛЭЭ

🌳 Жил бүрийн 5 дугаар сарын 2 дахь 7 хоногийн Бямба гаригийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” болгон зарласан.

🌳 Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас баталсан “100 сая мод тарих хөтөлбөрийн  хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-425 дугаар нээлттэй хорих ангийн алба хаагчид нийтийн эзэмшлийн "Цэргийн алдрын хөшөө"-ний талбайд 300 ширхэг “Хайлаас” мод тарилаа.

🌳 Мөн уг талбайд урьд тариалсан 800 гаруй улиас, хайлаас, шар хуайс зэрэг моднуудад цэнэг усалгаа болон ойр орчмын хогийг цэвэрлэв.
Түүнчлэн модны худалдаанд оролцлоо.

  

Add comment

reload, if the code cannot be seen