ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ
Говьсүмбэр аймаг дахь ШШГГ-425 дугаар нээлттэй хорих ангиас 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр “Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан алба хаагчдын 60 хүүхдүүдийг гэр бүлийн хамт хүлээн авч “Хүүхдийн баярыг” тэмдэглэн өнгөрүүллээ.
Тус үйл ажиллагааны үеэр хүүхдүүдийн дунд 8 насны ангиллаар хөгжөөнт тэмцээн уралдаан зохион байгуулж, ая дууны мэндчилгээ дэвшүүлэн ажиллалаа.
МОНГОЛЫН ҮРС МАШ ОЛОН БОЛТУГАЙ