НЭГДҮГЭЭР УЛИРЛЫН ТАЙЛАНГИЙН ХУРАЛ, САХИЛГА ЁС ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-425 дугаар нээлттэй хорих ангиас өнөөдөр /2024.03.29/-ний өдөр “2024 оны нэгдүгээр улирлын тайлангийн хурал, сахилга ёс зүйн зөвлөгөөн”-ийг зохион байгууллаа.
Зөвлөгөөнийг нээж, ангийн дарга, дэд хурандаа М.Батбаяр нийт албан хаагчдад хэлсэн үгэндээ "Хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, ажлын хариуцлага, сонор сэрэмж, сахилга батыг дээшлүүлж, цэрэгжилт, жагсаалч байдлыг сайжруулах, захирах захирагдах ёсыг эрхэмлэн бие биеэ хүндэтгэж, эвсэг, хамт олонч уур амьсгалыг бүрдүүлэн ажиллах талаар үүрэг чиглэл өгч, ажлын амжилт хүслээ"
Түүнчлэн зөвлөгөөний үеэр Харуул хамгаалалт гүйцэтгэх ажил эрхэлсэн дэд дарга, ахмад Б.Тэмүүжин "Сахилга ёс зүйн хорооны үйл ажиллагаа болон Төрийн албан хаагчийн ёс зүй", Цагдан хорих байрны дарга, хошууч Э.Энхсайхан "Ашиг сонирхлын зөрчил, авлигаас урьдчилан сэргийлэх нь" сэдвээр тус тус сургалт зохион байгууллаа.