НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-425 дугаар нээлттэй хорих ангиас байгууллагын үйл ажиллагааг иргэд, олон нийтэд сурталчлан таниулах, төрийн үйлчилгээг шуурхай хүргэх, зорилгоор Нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа. Өдөрлөгийн үеэр иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч, шуурхай шийдвэрлэж, ажлын байрны сул тооны зар мэдээлэл болон Иргэний, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар зөвлөгөө өгч, хүмүүжигчдийн гар урлалын бүтээлүүдийг иргэдэд танилцууллаа.                  Тус өдөрлөгт аймгийн Засаг дарга Г.Батсуурь, орлогч дарга Б.Наранбаатар, Прокурорын газрын ахлах прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Ш.Батсүх, Онцгой байдлын газрын дэд дарга, дэд хурандаа А.Батболд нар оролцлоо.

 

Add comment

reload, if the code cannot be seen